Yuskin Sisora Cream 38g (Юүскин сисора тос 38гр)

18,500₮
Богино тайлбар
- Бүх төрлийн арьсны эмзэгшлийг бууруулна, биеийн бүх хэсэгт хэрэглэхэд зориулагдсан. - Арьс хэт хуурайших эсвэл хэт тослогтохоос хамгаалж, арьсны чийгээ хадгалах чадварыг дээшлүүлж, эрүүл уян, зөөлөн, толигор болгоно. - Арьсыг цаг уурын эрс тэс нөхцөл, ус, салхи, хүйтний нөлөөнөөс хамгаална.
Бүтээгдэхүүний код:4987353270013

Бүтээгдэхүүний онцлог:

  • Гэрийн бүлийн хэрэгцээнд зориулсан буюу арьсны онцлогт нь тохирч байгаа бүх насныхан хэрэглэх боломжтой.
  • Арьсанд хурдан шингэж, чийгшүүлэгч нөлөө нь удаан үргэлжилдэг.
  • Хиймэл өнгө, үнэр агуулаагүй.


Найрлага:

  • Үндсэн:

Витамин Е - Цусны эргэлтийг сайжруулна

Дикалий глицирризинат - Үрэвсэл, харшлын эсрэг үйлчилгээтэй тул арьс хэт хуурайших, батгашихаас сэргийлнэ.

Изопропилметилфенол - Батганы бактерийн эсрэг үйлчилнэ. Тослогийг бууруулж нүхжилтийн эсрэг үйлчилнэ. Мөн хэт ягаан туяанаас хамгаална.

  • Нэмэлт:

Шисо навчны ханд - Арьсны харшламтгай, цочромтой, эмзэг байдлыг бууруулж арьсыг тайвшруулах, арьс үрэвсэхээс урьдчилан сэргийлэхээс гадна нүхжилтийг багасгах, хоргүйжүүлэх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.  

Глицирин - Чийгшүүлж, уян хатан чанарыг сайжруулж, сэргээх үйлчилгээтэй.

Балжингарам цэцгийн ханд - Арьсны өнгийг сэргээх, цусны эргэлтийг сайжруулахаас гадна арьсны үрэвсэл харшил эсэргүүцэх дархлааг дэмждэг.                   



Хэрэглэх заалт: Арьс хуурайшиж чийгээ алдах, арьс хэт халуун хүйтэнд эсвэл механикаар /сахал хусах...гэх мэт/ цочрох,


Хэрэглэх заавар: Нүүр болон биеэ угаасны дараа хүрэлцэхүйц хэмжээгээр авч түрхэнэ, нүүр будалтын суурь болгон хэрэглэж болно.


Анхааруулга ба зөвлөмж:

  • Зөвхөн гадуур хэрэглэнэ
  • Арьсны онцлогт нь тохирохгүй бол хэрэглэхээ зогсоох
  • Хүүхдийн гар хүрэхгүй, хуурай сэрүүн газар хадгална уу
  • Хэрэглэсний дараа арьсан дээр тууралт, улайлт, загатнаа үүссэн тохиолдолд эмч, эм зүйч болон албан ёсны борлуулагчид хандана уу
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл